Ажилд авна: Бороо Гоулд ХХК
Нийтэлсэн: 2 жил өмнө

Монгол улсын манлай татвар төлөгч, нөхөн сэргээлтийн шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэгч Бороо Гоулд ХХК нь ажилд урьж байна.

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР

"Бороо Гоулд" ХХК-ийн Үйлдвэрийн засварын хэлтэст Цахилгааны инженер (1 хүн) шалгаруулж авна. Цахилгааны инженер нь үндсэн ажилтан байх бөгөөд уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар, Цахилгааны ерөнхий инженерт ажлаа тайлагнан, түүний шууд удирдлаган дор ажиллана.

Үндсэн үүрэг ба хариуцлага:

- Өөрт нь шууд тайлагнадаг цахилгаанчид болон кэмпийн барилгын ажилчдыг хариуцан ажиллах

- Бусад хэлтсүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулах

- Гаднаас болон дотроос шаардлагатай бүх эд анги, материалын хангамжийг хариуцах

- Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв болон Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, төвийн бүсийн цахилгаан Дамжуулах сүлжээ ТӨХК-тай харилцаатай ажиллах

- Зардлын хяналт ба төсвийн шаардлагад хяналт тавих

- Нөөцийг удирдан чиглүүлэх

- Ажлын байрны аюулгүй, цэвэр байдлыг ханган ажиллах

Мэргэжил, ур чадвар:

- Их Дээд Сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн

- Уул уурхай болон Үйлдвэрлэлийн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай

- Цахилгааны тоноглолыг угсрах, тохируулах, турших болон засвар үйлчилгээ хийх талын өргөн мэдлэгтэй

- Багаар ажиллах чадвартай, харьцааны өндөр соёлтой

-  Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй

-  Цахилгааны ажил гүйцэтгэх багийн үйл ажиллагааг хянаж удирдах чадвартай

-  Цахилгааны аюулгүй ажиллагааны талаар өндөр мэдлэгтэй

-  Удирдлагын самбарууд дээрх PLC-ийн талаар мэдлэгтэй, ажиллах чадвартай байх

-  Үйлдвэрийн автоматжуулалт дээр ажиллаж байсан туршлагатай, оношилгоо хийх чадвартай байх

Дээрх ажлыг сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй анкетаа өргөдлийн хамтаар bgc@centerragold.mn е-шуудангаар Бороо Гоулд Компанийн Хүний нөөцийн Хэлтэст 2013 оны 5-р сарын 17-ны дотор ирүүлнэ үү.

Зөвхөн сонгогдсон  өргөдөл гаргагчидтай холбогдох болно.


Мэдээг түгээх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Barimt.mn хариуцлага хүлээхгүй болно. Barimt.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглэгчийн нэр:

Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл