Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 288 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Сүхбаатар дүүргийн нутаг их тойруу, 100 айлын урд автобусны буудлын замд “Трансбус” ХХК-ны Зонг Тонг маркийн автобусны жолооч Н нь “Тулгаа Огоо” ХХК-ны Хьюндай Ариа сити540 маркийн автобустай мөргөлдөж 17 настай, эмэгтэй Б-г гэмтээжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ