БНХАУ Хойд Солонгостой хийх худалдаагаа хязгаарлалаа. Энэ нь НҮБ-аас Хойд Солонгост авч буй эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа алхам бөгөөд тус улсаас авах алт, нүүрсний импорт болон нисэх онгоцны түлшний экспортоо зогсоож байгаа юм.

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн пуужингийн дөрөв дэх туршилтаа хийж, алсын зайны пуужингийн туршилт явуулснаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг арга хэмжээгээ чангатгасан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт АНУ-д болсон Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ болон БНХАУ-ын удирдлагууд уулзаж, Хойд Солонгосын цөмийн туршилтын талаар хэлэлцсэний үр дүнд тохироонд хүрсэн нь энэ юм.

Хориг арга хэмжээнд БНХАУ ийнхүү оролцох болсноор Хойд Солонгосын хувьд цөмийн туршилтаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж байна. AFP агентлагийн мэдээлж байгаагаар Хойд Сололнгос өнгөрсөн онд 20 сая тонн нүүрс БНХАУ-д арилжаалж 1 тэрбум ам.долларын олсон нь цөмийн туршилтаа үргэлжлүүлэх эдийн засгийн хөшүүрэг болж байсан юм. Мөн энэхүү орлогоороо БНХАУ-аас цөмийн туршилтад ашиглагдах түлш худалдан авч байсан билээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ