Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурал өчигдөр болж өнгөрсөн. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга гэгдэж байсан А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулсан билээ. Харин уг хуралдаанаар Г.Баянмөнхийг засаг даргаар сонгож ерөнхий сайдад батламжлуулахаар уламжилсан гэнэ. Мөн хурлын үеэр төлөөлөгчид хоорондоо муудалцаж ширүүхэн маргаан өрнүүлсээр нударга зөрүүлэх дээрээ тулжээ. Мөн төрийн албанд зүтгэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш ёс зүйгүй авирлаж, “салаавч” гарган хээв нэг сууж байгаа нь хэрээс хэтэрсэн харагдаж байлаа. ИТХ-ын хуралд өөрийн эрх мэдэл албан тушаалаараа халхавч хийн иргэдийн төлөөлөгчдийг дарамталж бүхнийг хүчээр шийдэж байгаа ёс зүйгүй үйлдлийг доорх бичлэгээс үзнэ үү.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ