“Эх оронч Монголчууд” шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх тоглолт 2019.04.20-ны өдөр МҮЭСТО 19:00 цагт зохион байгуулагдана. 2019.04.17-ны 11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд МУСГЗ, Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх бүлгийн лектор Ж.Цогтсугар нийгмийг соён гэгээрүүлэх, эх оронч үндэсний үзлийг дэлгэрүүлэх “Эх оронч Монголчууд” шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх тоглолтыг зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно. Арга хэмжээний ач холбогдол нь нийгмийн сэтгэлзүйд төдийлөн дасал болоогүй шинжлэх ухааны эрдэмтэн, докторуудын богино лекц бүхий арга хэмжээг нийгэмд сурталчлах, ач холбогдлыг ойлгуулах юм.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ