Японы иргэн Хидекичи Миязаки 100 метр зайг 42.22 секундэд туулж ойрын зайнд гүйгчийн Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна. 105 насыг зооглож буй тэрээр бэлтгэлийн үеэр 100 метр зайг 36 секундэд туулж байсан гэж ярьсан юм. Мөн 103 настайдаа уг зайг 34.10 секундэд туулж дээд амжилт тогтоож байсан аж.

Миязаки 1910 онд төрсөн бөгөөд түүнийг дөнгөж найман настай байхад Дэлхийн I дайн дуусч байжээ. Дөрвөн хүүхдийн эцэг, 10 ач, зээтэй Миязаки 93 настайдаа анх хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн байна.

Сэтгүүлчид түүнээс амжилтын нууцыг нь асуухад, өдөр бүр тогтмол дасгал хийж, эрүүл хүнсийг тохируулан хэрэглэж, хоолоо зохих ёсоор нь зажилж иддэг гэжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ