“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өнөөдөр үүрээр Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан гэх байна. Гэвч тус мэдээллийг албаны эх сурвалжууд үгүйсгэж, түүнийг баривчилаагүй харин байцаалт авч байгаа гэсэн бол дөнгөж Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа. Түүнийг Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчилсан байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ