НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.

Тохиролд 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Энэ хугацаанд нийт 36,129,645 баримт хэвлэгдсэнээс 23,905,820 баримт системд бүртгэгджээ.

НӨАТ-ын урамшуулал олгох хэмжээнд энэ удаагийн тохирлоос эхлэн өөрчлөлт орсон байна.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожихоор өөрчилжээ.

Харин супер азтан 50,0 сая төгрөгийн хонжвортой ч энэ удаа супер азтан тодорсонгүй. Тиймээс шинэчлэгдсэн журмаар ирэх сарын супер азтан тодорвол 50,0 сая төгрөг дээрээ 10,0 сая төгрөг нэмж авах эрх үүсэх нь ээ.

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 23,771

100 мянган төгрөгийн азтан 2,415

1.0 сая төгрөгийн азтан 213

5.0 сая төгрөгийн азтан 28

10.0 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ