Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмж байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгож буй болон цэргийн тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор болжээ.

Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 270 мянган төгрөг болон шинэчлэн тогтоож, тэтгэврийн дундаж 372.5 мянган төгрөгт хүрч байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлээд байгаа талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдлээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ