Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч, нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан. Тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар нь ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж сахилгын зөрчил гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны б/36 тоот тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ