ЭХЭМҮТ-д амаржих эмэгтэй төрөх өчигдөр тасгаа андуурч явсаар гадаа төржээ. Энэ талаар нэгэн ээж цахим хуудсандаа “Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд дараалаад зогсож байтал жирэмсэн эмэгтэй “Би төрөх гээд байна” гээд орж ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлж суусан гурван сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш. Нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл” гээд 23.00 цагийн орчимд явуулсан. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой хоёулаа байв. Гараад нөгөө төрөхөө хайж явж байх үедээ -30 хэмийн хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ гээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн” хэмээн бичсэн байв.

 

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Энэ эмэгтэй эхлээд хүүхдийн эмнэлэг дээр төрөх тасгаа андуурч очсон юм билээ. Тэгээд тэндээсээ гарч хүргэж ирсэн таксиндаа сууж төрөх тасгийг хайж явах замдаа төрчихсөн юм билээ. Эмнэлгийн гадаа биш таксинд төрсөн юм. Таксины жолооч төрөх эмнэлгийг андуураад “Гурван гал” эмнэлэгт аваачаад өгчихсөн юм билээ. Тэр эмнэлгийн гадаа таксинд төрсөн. Тэгээд манайхыг дуудсан юм билээ. Төрөхийн эх баригч нар очиж авчирсан. Манай эмнэлгээс анхны тусламж үзүүлээд эх хүүхэд хоёрыг аваад төрсний дараах тасагтаа хэвтүүлчихсэн байна. Биеийн байдал маш сайн байгаа. Сувилагч нар хөөж гаргасан гэх зүйл болоогүй” гэв.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ