Энэ оны мал тооллогыг улс орон даяар ирэх арванхоёрдугаар сарын 7-17-ний хооронд нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ тэжээвэр амьтад, хашаа, худаг тэжээлийн тооллогыг ч давхар хийх юм.

Мал тооллого эхлэх үеэр мал, тэжээвэр амьтантай иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд  малаа ойр бэлчээж, мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулж байна. Мөн тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглүүлж, тооллогод хамрагдах болохыг сануулж байна.

Өнгөрсөн оны мал тооллогоор мал сүрэг 66.2 сая толгойд хүрсэн. Энэ оны хавар 18 сая төл хүлээн авснаар 84 саяд хүрсэн байдаг. Тэгвэл 2018 оны төгсгөлд мал сүргийн тоо хэдэд хүрснийг эцэслэн гаргах юм.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ