Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын талаарх баримтыг цувралаар бид хүргэсээр байгаа билээ.

Энэ удаад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөгийн зээл авсан тухай баримтыг хүргэж байна.

“Спа цогцолбор” ХХК нь бидний хэлж заншсанаар хорооллын эцэст байрладаг “Говь саун”-ыг эзэмшдэг компани юм.

Gobi Sauna пэйж хуудсаас авав

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ХАСХОМ-дээ дээрх компанийг бүртгүүлээгүй ч ээжийнхээ талаарнэгэн ярилцлагадаа дурдсан байна. Түүний ээж Довдонгийн Дэнсмаа нь “Спа цогцолбор”-ын захирал бөгөөд өөрийн охин Ганзоригийн Энх-Үүлэнтэй хамтран ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан гэрээг танилцуулж байна.

Баримт 1, Эх сурвалж “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн ЖДҮХС-гаас 700 сая төгрөг зээлсэн Д.Дэнсмаагийн “Спа цогцолбор” ХХК-ийн гэрээ,

Баримт 2,  “Спа цогцолбор” ХХК-ийн бүртгэлийн мэдээлэл, 

Баримт 3,   Шилэн данс дахь “Спа цогцолбор” ХХК-ийн авсан зээлийн мэдээлэл, 

Г.Тэмүүлэн нь:

  • 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
  • 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
  • 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
  • 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
  • 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
  • 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ