ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа. Уг асуудалтай холбоотойгоор АТГ-аас дахин  баривчлах ажиллагаа явуулжээ.   Тодруулбал, тус  сангийн орлогч дарга Б, холбогдох албан тушаалтан Н нарыг өнөөдөр /11.06/ Чингисхаан нисэх онгоцны буудал дээрээс саатуулжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр тэд Турк улсад албан ажилтай явсан бөгөөд эх орондоо газардаад байхад нь ийнхүү баривчилсан гэнэ.

АТГ-аас өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат баривчлан шалгаж буй.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ