Агаарын бохирдол нэмэгдэж, ханиад томуу ихэсдэг үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг багагүй хугацаанд амраадаг. Энэ жилийн тухайд 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын нэгэн хүртэл амраах шийдвэр гарсан гэдгийг салбарын сайд хэллээ.

Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  “Хүүхдүүдийн II улирлын амралтыг 2 сар биш 1 сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой” гэв.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ