Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булганы баруун хэсгээр 0,1-16,9 мм бороо, нойтон цас оржээ.

Үүнээс хамгийн их нь Увсын Түргэн, Ховдын Дарви, Дунд-Ус, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлүхмбэд 10,0-16,9 мм хур тунадас, нойтон цас орсон байна. Өнөөдөр өглөөний хэмжилтээр Увс, Ховдын зарим газар, Говь-Алтайн баруун хэсгээр 1-7 см цастай байсан аж.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ