НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Сугалаанд оролцохдоо иргэн та 2018 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сонирхуулахад, өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, хоёр зуун мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, таван сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс энэ удаагийн тохирлын супер шагналын сан 125 сая төгрөг болж өсчээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ