Зургаан сар барилгын ажил хийсэн ч цалингаа авч чадаагүй хоёр эмэгтэй 16 давхар барилга дээрээс үсэрч амиа хорлохыг завсан талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн.

Эмэгтэйчүүд “Буман” компанийн захиалгаар баригдаж буй барилга дээр ажилладаг бөгөөд “Бесон” компанийн ажилчид юм байна. “Бесон” компани нь барилгын гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулан захиалагч “Буман” компаниас 1.7 тэрбум төгрөгийг авсан байна.  Өөрөөр хэлбэл, захиалагч тал гүйцэтгэгч компанид мөнгөө шилжүүлсэн ч, гүйцэтгэгч компани ажилчдынхаа цалинг өгөлгүй зургаан сар болсноос хоёр эмэгтэй амиа хорлох асуудал үүсчээ.

Гүйцэтгэгч тал ажилчдынхаа цалинг өгөөгүйн улмаас хүний амь хохирох нөхцөл байдал үүссэн тул захиалагч “Буман” компаний зүгээс тухайн хоёр эмэгтэйд өчигдөр цалин болгож тус бүр таван сая төгрөг олгосон байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ