Өнгөрсөн баасан гариг буюу долдугаар сарын 27-ны өдөр үл таних хүмүүст барьцаалагдаад байсан  Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсэл Акчайг үдшийн 01.40 минутын үед эрүүгийн цагдаагийн газраас гарч ирэхэд тодруулга авах гэсэн  Eagle телевизийн сэтгүүлч А.Батцэцэгийг нэгэн залуу шанаадаж байгаа бичлэг сошиалаар тархаад байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн нь Вейсел Акчайн хувийн бие хамгаалагч аж.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Бид энэ асуудлыг шалгаад эргээд хариу өгнө” гэсэн юм.

Тэгвэл сэтгүүлчид халдсан асуудлаар Ийгл ньюс телевиз Цагдаагийн байгууллагад хандаад байна. Сэтгүүлч үйл явцыг газар дээрээс нь шуурхай хүргэж, албан үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан цагдаагийн алба хаагчийн талаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн Ерөнхий газрын Ёсзүйн хороонд гомдол гарган, сэтгүүлчийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ