Энэ сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн хөгжлийн төвийн барилгын шав тавих ёслол боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат болон аймаг, орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Монгол улсын хамгийн олон хүн амтай, хамгийн том баг болох Дархан сумын 15 дугаар багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор баригдаж буй энэхүү багийн төвийн барилгыг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах ажээ.

Эдийн засгийн хүнд цаг үеийг улс орон даяар туулж байгаа хэдий ч Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Дархан-Уул аймгийн удирдлагууд, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран ард иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй талаар аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга С.Насанбат нээлтийн үеэр хэллээ.

Багийн хөгжлийн төвийн барилгыг барих ажил Дархан сумын 15 дугаар багаар хязгаарлагдахгүй дахин Дархан сумын 11,12 болон 13,14,16 дугаар багийг хамарсан 2 хэсэг байрлалд баригдах юм. Эдгээр 3-н багийн төвийн барилгын ажлыг “СБМ” ХХК нийт 1.4 тэрбум төгрөгийг өртгөөр гүйцэтгэх аж.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ