Монголбанкны алтны худалдан авалт 2018 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар 8.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14%-ийн өсөлттэй гарсан байна. Монголбанкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран олон ажлыг зохион байгуулж, мэдээллийг шуурхай хүргэн ажиллаж байна. Мөн алтны үнийг өдөр бүр Лондонгийн металлын биржийн үнээр шинэчлэн тогтоож, олон улсын зах зээлийн ханшаар худалдан авч байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ