Үндэсний их баяр наадам болох дөхсөн эдгээр өдрүүдэд хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар өнөөдөр Гэр бүл хүүхэд, залуучуудын газар, даатгалын компаниудтай хамтран мэдээлэл хийлээ.

Энэ оны нэгдүгээр сарын Засгийн газрын дөрөвдүгээр хуралдааны тэмдэглэлээр унаач хүүхдийн даатгалын системийг боловсронгуй болгож, сайжруулах үүргийг өгчээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд унаач хүүхдийн нөхөн олговрыг нэмэгдүүлэх чиглэлээр даатгалын компаниудтай санал солилцож, нэмэх чиглэлийг өгсөн байна.  Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Харин ийнхүү хамтран ажиллах гэрээ байгуулснаар даатгалын бүтэн жилийн хураамж 100,000 төгрөг болж, нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болон нэмэгдэж байгаа аж. Энэ нь тухайн хүүхэд зөвхөн морь уралдсанаас гэмтэж, бэртсэн эрсдэл бус, тухайн жилд тохиолдох бүх осол, гэмтэл гээд 15 төрлийн эрсдэлийн цогц даатгал болохыг МИГ даатгал компанийн ерөнхий менежер н.Мөнхтулга тодотголоо.

Унаач хүүхдийн даатгалын хураамж нь 30 000 төгрөг, даатгалын нөхөн олговор нь 5 сая төгрөг байсан. Хүүхэд бэртэж, гэмтсэн тохиолдолд энэ мөнгө хүрэлцдэггүй. Тиймээс даатгалын хураамжийг жилд 100 мянган төгрөг болгон өсгөжээ. Ингэснээр нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг хүртэл өсөх юм байна.

Мөн “Миг”, “Номин” даатгал унаач хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд тухайн газар дээрээс нь эмнэлэг рүү тээвэрлэхэд 10 хүртэлх сая төгрөгийг гаргаж өгөхөөр болжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ