Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-нд Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.

Энэ онд нийт 43.846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37.950 нь энэ жилийн төгсөгч, 5.896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ

-Бүртгэлийн хуудас, энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч, сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна.

-2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.

-Суудлын хуваарь

-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ