Засгийн газрын хуралдаанаар нийтийн тээвэрт цахилгаан автобус турших асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

– Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах цахилгаан автобусны талаар тодруулахгүй юу?

-Үндэсний үйлдвэр­лэлийг дэмжиж цахилгаан автобус үйлдвэрлэхэд Засгийн газраас хөрөнгө гаргахаар боллоо. Ин­гэж дотоодынхоо үйлдвэр­лэлийг дэмжиж байгаа нь дав­хар нийтийн тээв­рийн үйлчилгээг өргө­жүү­лж байгаа юм. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж, монгол инженерүүд угсарч  байгаа цахилгаан автобус нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөтэй. “МОН-30” загварын том оврын хоёр ширхэг ца­хил­гаан автобус үйлд­вэр­лэж, нийтийн тээв­рийн үйл­чилгээнд тур­шина. Дотоодын үйлд­вэр­лэг­чид Ардын хувьс­галын ой, Үндэсний их баяр наадмын үеэр нэг автобусыг нь хүлээлгэн өгөхөөр тохирсон.

– Үйлдвэрийн өртөг болон цахилгаан зарцуулалт ямар байх вэ?

-Нийтийн тээврийн үйл­чилгээнд цахилгаан автобус явуулснаар ажлын байр бий болж, зардал буурна гэж Засгийн газар үзэж байгаа. “МОН-30” ца­хил­гаан автобус нь импор­тоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёрыг үйлдвэрлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, гадаа­даас оруулж ирж байгаа цахилгаан автобус 400 мян­ган ам.долларын өртөг­тэй бол дотооддоо үйлд­вэрлэснээр 195.5 мянган ам.доллар зарцуул­на. Нийт өртөг хоёр дахин буурахаас гадна урсгал зардал тав дахин хямдарна.Импортын автобус сар­даа дөрвөн сая орчим төг­рөгийн шатахуун зар­цуул­даг бол “МОН-30” автобус сард 820 мянган төг­рөгийн цахилгаан хэрэг­лэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Мөн тус автобус нь нэг удаа цэнэглээд 300 км зам туулах боломжтой. Харин одоогийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том ов­рын автобус хоногт дунд­­жаар 200 км явдаг бай­на. Манай улс 2007-2017 онд 126 цахилгаан тээв­­рийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэсэн.

– Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг мөн баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Сүүлийн үед агаарын ни­сэхийн салбарыг либе­риалч­лахад нэлээдгүй зүйл хийж байна. Энэ бодлогын хүрээнд Ерөнхий зориу­лалтын нисэхийг хөг­жүү­лэх хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөр хэ­рэгж­сэнээр салбарын эрх зүйн зохицуулалт сай­жирч, бизнес эрхлэх таа­тай нөх­цөл бүр­дэнэ гэж үзэж байгаа. Мөн нисэхийн сал­барт хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хөрөн­гө оруулалт, аж­лын байр нэмэгдэхээс гад­на агаарын тээврийн хүр­тээмж нэмэг­дэж, аялал жуулчлал, бай­галь хамгаалал, хөдөө аж ахуй, газар тариалан, эмнэл­гийн түргэн тусламжийн үйл­чилгээ зэрэг салбарын хөгжилд дэмжлэг болох юм. Хөтөл­бөрийн хүрээнд иргэний агаарын тээврийн амин судас болсон жижиг агаарын тээвэрлэгчдийг бий болгож, дэмжих юм. Түүнчлэн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онцгой байд­лын албанд ашиглах жижиг оврын  онгоцыг дэм­жих ашиглалтыг сайж­руулах, боловсон хүчнийг бэлтгэх ажил хийгдэнэ. Зас­гийн газар, орон нутаг, хувийн хэвшлийг дэм­жих хүрээнд жижиг агаа­рын тээврийн урс­га­лыг нэ­мэгдүүлэхээр ажиллаж байна.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ