Швейцарийн хэд хэдэн банкинд байрлаж буй  1.8 сая ам.долларын хадгаламж бүхий дансуудыг нь царцаажээ. Энэхүү царцаасан дансны дунд Сангийн сайд асан С.Баярцогтынх байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Тодруулбал, Швейцарийн прокуророос Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг авлиг авсан, мөнгө угаасан хэргээр шалгаж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ 2009 онд  Оюутолгой зэс, алтны уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай байгуулах үеэр С.Баярцогт гэрээнд хувийн ашиг сонирхлын  дагуу хөндлөнгөөс нөлөөлж, Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулсан байж болзошгүй гэдгийг дурдсан байна.

Швейцарийн ерөнхий прокурорын газраас гаргасан мэдэгдэлд, “Гадаад орны засгийн газрын сайдын албан тушаалд дөнгөж томилогдсон хүн ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь маш их сэжигтэй байна. Сангийн сайд байхдаа Баярцогтын гарын үсэг зурсан гэрээ Монголын талд хохиролтой байх шинж тэмдгүүд ажиглагдаж байна” хэмээн онцолсныг хэвлэлүүд мэдээний гол эх сурвалжаа болгосоор байгаа юм.Юутай ч “Рио Тинто” компаниас 2008 онд С.Баярцогтын дансанд 10 сая доллар шилжүүлж байсан нь ил болжээ.

 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ