Өчигдөр орой буюу 2018 оны 03 сарын 8-нд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 багт байрлах Өмнөговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагч өөрийгөө буудсан хэрэг гарчээ.

Одоогоор тэрбээр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Өөрийгөө буудсан иргэнийг санаатайгаар амиа хорлох гэсэн үү, эсвэл санаандгүй буу “алдсан” уу, гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ