МУСТА А.Түмэн-Өлзийгийн тоглолтонд оролцох уран бүтээлчид тодорчээ

МУСТА А.Түмэн-Өлзийгийн тоглолтонд оролцох уран бүтээлчид тодорчээ

182
0

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 онд “Сэтэрт тал” дуугаар анхлан урлагийн гараагаа эхэлж байсан дуучин МУСТА А.Түмэн-Өлзий өдгөө “Баясгалантай сайхан”, “Хайр бэлэглэе”, “Аавдаа”, “Ижий зөн”, зэрэг олон гайхалтай дуугаараа Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болжээ.

Дуучин бүсгүй маань удахгүй болох “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан ээлжит тоглолтоо хийхээ зарлаад байсан юм. Тэгвэл уг тоглолтоо “Гэгээ билээ би” хэмээн нэрийдсэн бөгөөд тоглолтонд оролцох уран бүтээлчидийн нэрс тодорхой болжээ.

Тоглолтонд урилгаар МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Дэлгэрмөрөн, МУСТА Сөрөлт, “Гурван бүдүүн” хамтлагийн Шагай, “Хилийн цэргийн чуулга” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд тоглолт 3 дугаар сарын 5-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас ганцхан удаа болно. Дашрамд дуулгахад тоглолтонд ирсэн хүн бүрт “Гэгээ билээ би” шинэхэн цомогоо бэлэглэх юм байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 86861234, 99883031 утсаар авах боломжтой

 

  • Хөгжилтэй (0)
  • Гайхамшигтай (0)
  • Гунигтай (0)

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ