Фэйсбүүк компанийн Гүйцэтгэх захирал Марк Цукербург нийгмийн цахим сүлжээн дэх худал, сенсаац хөөсөн мэдээлэлтэй тэмцэхийн тулд News feed-ээр урсдаг мэдээллийг үнэн, бодит эсэхээр нь эрэмбэлэхийн тулд шинэ арга хэмжээ авахаар болсон гэдгээ мэдэгдлээ.

Сард хоёр тэрбум хэрэглэгч тогтмол ханддаг фэйсбүүк нийгмийн цахим сүлжээ нь мэдээллийн эх сурвалжуудын рейтинг хэр байгааг тандахаар олон нийтийн дунд санал асуулга явуулж үзсэн байна. Энэ судалгаан дээр үндэслэн дээрх арга хэмжээг авахаар болжээ.

Марк Цузерберг өнгөрсөн баасан гаригт  нийгмийн сүлжээнд энэ тухай байр сууриа илэрхийлээд байна. Түүний хувьд “Дараа долоо хоногоос News feed ташаа мэдээлэл цацдаг эх сурвалжаас татгалзаж, үнэн бодитой эх сурвалжийн мэдээллийг оруулна” хэмээн мэдэгдэв. Энэ нь  Фэйсбүүк компани хэрэглэгчдийн пост, видеог News feed-ээр түгээхийн өмнө шүүлт хийдэг арга, механизмаа өөрчилнө гэсэн үг. Энэ 7 хоногоос \ эхлэн фэйсбүүк нийгмийн сүлжээгээр  худал, ташаа, хоосон сенсаац мэдээлэл цацагдахгүй”  байх алхмыг хийх болно гэдгээ Марк  Цукерберг дахин сануулсан гэхэд болно. “Нийгмийн сүлжээ мэдээ, мэдээллийг хүмүүст илүү хурдан түгээх боломж олгосон. Хэрэв бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол энэ байдал улам хүчээ авна” гэж тэр мэдэгдээд байна.

Марк Цукербергийн хэлснээр энэ шинэчлэлийн улмаас одоо таван хувьтай байгаа News feed дээрх контентын тоо дөрвөн хувь болох юм. Мөн фэйсбүүкийн ашиглан үйлдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр илүү санаачлагатай ажиллахаар болсон байна.

Сүүлийн үед бусдын фэйсбүүкийн хулгайлж, цахим орчинд гэмт хэрэг үйлдвэх хэрэг нэмэгдэх болсон билээ. Монгол улсад ч энэ төрлийн гэмт хэрэг их үйлдэгдэж байгаа юм. иймээс энэхүү тал дээр фэйсбүүк санаачлага гарган ажиллах болно гэдгээ мэдэгдээд байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ