Улсын хэмжээнд ядуурлын түвшин 37 хувиар нэмэгдэж, ажилгүйдэл өсч, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөр доройтож байна. Гэтэл ийм цаг үед НИТХ-ын төлөөлөгчид өөрсдийгөө урамшуулах тогтоолыг сэмхэн баталж, улиралд 12 сая, жилд 48 сая төгрөг халааслахаар болжээ. Ингэхдээ төлөөлөгчдийн урамшуулал нэрээр биш бусад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж баталсан байна.

НИТХ 45 төлөөлөгчтэй. Урамшууллын нийт дүн хоёр тэрбум төгрөг болно. Иргэдийнхээ төлөө ажиллана гэж сонгогдсон төлөөлөгчид нэг цэцэрлэг барих мөнгөөр өөрсдийгөө урамшуулах гээд тогтоол баталж сууна гэдэг байж боломгүй.

Хүндхэн байгаа эдийн засгийг тэтгэхийн тулд татвар нэмж, тэртэй тэргүй орлого багатай иргэд, бизнес эрхлэгчиддээ ачаа үүрүүлж байхад иргэдийн төлөөлөгч нэртэй хэдэн нөхөд жилд хоёр тэрбумаар өөрсдийгөө шагнах нь зүй бус.

Хэрэв Монголд төр гэж байдаг бол энэ үйлдлийг таслан зогсоох цаг болжээ.

 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ