Хэдхэн хоногийн өмнө нэгэн хэвлэлд Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ярилцлага өгөхдөө Оюу толгойн гэрээг өөрчлөх ёстой. Оюутолгойтой зарга үүсгэнэ хэмээн мэдэгдсэн. Энэ нь шууд утгаараа засгийн газрын байр суурь хэмээн харагдсан. Мөн тэрээр хэвлэлийнхэнд энэ асуудлаар хандана гэдгээ мэдэгдэж байлаа. Мөн хэвлэлийн бага хурал зохион байгуулах яриа хүртэл гарч байсан юм. Гэвч уг хэвлэлийн бага хурал болоогүй билээ.

Харин өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үед сэтгүүлчид дэд сайд Д.Загджавын байр суурь нь Засгийн газрын мэдэгдэл мөн эсэхийг тодруулсан юм. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд Засгийн газар нь парламентын зарчмаар ажиллах ёстой. Ямар нэгэн шийдвэр нь Засгийн газрын гишүүдийн нэгдсэн байр суурин дээр гардаг. Гэтэл нэг хүн дур зоргоороо асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлж болохгүй хэмээн мэдэгдлээ.

Иймээс уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавыг огцруулах асуудлыг хөндөн тавих болно. Засгийн газрын хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад өөрийнхөө байр суурийг илэрхийлж болохгүй. Оюутолгой гэдэг бол эдийн засагт нөлөө үзүүлдэг компани. Иймээс энэ асуудлыг Засгийн газрын хүрээнд хэлэлцэх ёстой. Тэр утгаараа дур зоргоороо аашилдаг дэд сайдыг томилж чадсан нам нь бас хариуцлага тооцож чадах ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ