2018 оны эхний байдлаар манай улсад нийт 290 гаруй Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна.

Гурван жилийн хугацаатайгаар олгодог тусгай зөвшөөрлөө Хоршоод цаг тухайд нь сунгуулахгүй байх, хоног хугацаагаа анзаарахгүй хоцроох тохиолдол гарч, сунгалт, бүртгэлийн үйл ажиллагаанд чирэгдэл, удаашрал үүсгэн, Хорооны болон тухайн Хоршооны үйл ажиллагаанд саатал доголдол үүсэж ч мэдэх эгзэг бий болдгийг Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул анхаарууллаа.

Тэрээр, энэ оны эхний улиралд нийт 53 хоршооны тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болохоор байна гээд эдгээр хоршоодын гүйцэтгэх удирдлагуудад үргэлжлүүлэн ажиллах бол хугацаагаа сунгуулах хүсэлт, холбогдох материалаа хоцроолгүй ирүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад анхаарч ажиллахыг сануулав.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ