Орчин үеийн балетын хэв маягийг тодорхойлогчдын нэг АНУ-ын Колорадо Балетын Академийн зуны эрчимт сургалтад монголын залуу бүжигчдийг 2012 оноос эхлэн хамруулж, залуусын мэргэжлийн ур чадвар төдийгүй амьдралын үзэл баримтлал, хандлагад томоохон хөрөнгө оруулалт хийж буй Монгол-Америкийн Балетын хөтөлбөр “Номадик Балет Продакшн”-тай хамтран 2017-2018 онд “АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ” хэмээх байгаль орчны төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 2017-2018 онуудад Ус, Агаар, Хөрс ба Хог Хаягдал сэдвээр 4 цуврал тоглолт болох ба эхний сэдэв бол УС.

   Монгол-Америкийн Балетын хөтөлбөрийн зорилго нь Монголын залуу бүжигчид Америкийн орчин үеийн балетын арга техникээс суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, сонгодог бүжгийн мэргэжилтнүүдийн заах арга барил болон хандлагын ялгааг мэдрэх, америк болон бусад орны бүжигчдээс суралцах,  Монголд заадаггүй өөр төрлийн бүжиг сурах, цаашлаад  эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх өндөр чадвартай, боловсролтой бүжигчдийг бэлтгэх явдал юм.

Өнөөдөр дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь усны хомсдолтой амьдардаг. Та бид, бүгдээрээ, хүн нэг бүр дусал дуслаар усаа хэмнэхгүй бол атга дүүрэн алт байгаад ч балга ус авч чадахгүй болох аюулт өдөр ойрхон байна. Иймд та бүхэн “АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ Н2О” орчин үеийн сонгодог бүжгийн тоглолтыг заавал ирж үзээрэй. Бид өөрсдийн мэдэрч буй аюулыг орчин үеийн сонгодог бүжиг модерн балетын хэлээр та бүхэнтэйгээ хуваалцах болно.

12-р сарын 14-ний үдэш Корпорэйт Конвейншн Центрт уулзацгаая!

“АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ Н2О”

 

Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр

Хамтран зохион байгуулагч: Номадик Балет Продакшн

Ивээн тэтгэгч: Corporate Hotel and Convention Centre, MSM Moët & Chandon Champagnes

Дэмжигч байгууллага: Мөнх Хада, JCI Congress, ГЭР Групп

 


Таныг урлагийн тэнгэр ивээг…

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ