Хятад улсад болж буй 100.000 $-ын шагналын сантай тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчин оролцож байна. Манай тамирчид тэмцээндээ бахдам ажмилт үзүүлж, гадныханыг алмайруулж байна. Энэ талаар Монголын Оюун Ухааны академийн захирал Х.Хатанбаатар цахим хуудаснаа “Хятадад болж буй 100.000$-ын шагналын сантай тэмцээнд 320 тамирчин өрсөлдөж байна. Манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин оролцож байгаа билээ. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд манай охидуудын гаргаж буй амжилтууд гадныхныг алмайруулж, хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй ярилцлага авч байна гэнэ дээ. Одоогоор манай тамирчид 3 дээд амжилт шинэчилсэн төдийгүй амжилтууд нь Гиннессийн номонд бичигдэхээр болсон сайхан мэдээ дуулгалаа. Гайхамшгаа үргэлжлүүлээд байгаарай, охид минь!

Жич: Эхний зурганд /доорх зурганд/ наана нь сууж буй 60-тай тамирчин бол Дэлхийн 8 удаагийн аварга, оюуны спортынхны дундаас хамгийн анхны казинод орохыг нь хориглосон хүн ба 1 цагт Герман хэлний 320 үг тогтоож, 15 минутад 150 ханз тогтоож, 7 хэлээр гайхалтай ярьдаг дэлхийн хамгийн супер санах ойтон болсон Доминик О`Брайн юм” хэмээн бичжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ