Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин суух гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг 2017 оны 12-р сарын 04-ний өдөр үйлдэгдсэнбайна.

Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгажээ.

Хэргийг Монгол Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус үйлдсэнийг тогтоосон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ