Японы нэгэн метронд монгол залуус зодолдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархжээ. Тэдний зодолдсон шалтгаан нь тодорхойгүй байгаа ч бичлэгийг оруулсан иргэн, “Японы метронд хоёр монгол нийлээд нэг монголоо бараг аллаа. Би монголчуудыг маш их гайхдаг хүний газар очихоороо, нэгийгээ дээрэмдэнэ, нийлж зодно, бөөрлхөнө, хутгална, хулхидана, өөр хүн зодож байвал, хараад зогсоно зугтаана! Хөгжихгүй байгаа шалтгаан амиа бодсон зан, ердөө л энэ!” хэмээн бичсэн байна.

Тус улсад Японы мэргэжлийн сүмо бөхөд барилддаг Монголын ёкозүна Харүмафүжи нутаг нэгт залуу бөх Таканоивад зодсон асуудал одоо ч намжаагүй байгаа. Уг асуудлын улмаас их аварга зодог тайлах шийдвэр гаргасан билээ. Хоёр бөхийн зодооны асуудлыг олон нийтийн сүлжээнд монголчууд харь улсад бие биенээ бодох сэтгэл байсангүй хэмээн тодорхойлж байсан юм. Мөн уг бичлэгийн сэтгэгдэл хүмүүс иймэрхүү утгатай зүйлс бичжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ