2009 онд Монгол Улсын иргэн Л.Байгальмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийд гаргасан.

Тэгвэл Л.Байгальмааг ялтан солилцох гэрээгээр авчрах хэлэлцээр амжилттай болж, ирэх сарын 6-нд Монгол руу шилжүүлэхээр болжээ. Уг нь энэ оны гуравдугаар сард түүнийг тус хэлэлцээрт багтаах байх гэж найдаж байсан ч талаар болсон. Манай улс энэ оны эхээр БНХАУ-аас 25, Шведээс нэг, БНСУ-аас хоёр ялтан солилцох санал гаргаад байсан.

Харин тэдний дунд хар тамхины хэргээр ял сонссон Л.Байгальмаагийн нэр яагаад байгаагүй Гадаад харилцааны яамнаас Л.Байгальмаа өөрөө хүсэлт гаргаагүй байсан тул хэлэлцээрт багтаагүй” гэх тайлбарыг өгч байсан билээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ