УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнгөрсөн амралтын өдрүүдээр торогтоо ажиллалаа. Тэрээр СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23, 24 байрны өмнөх хүүхдийн тоглоомын талбайг шинээр тохижуулан оршин суугчдад хүлээлгэн өглөө.
Тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх цогцолбор барилгыг нэгдүгээр хорооны хүүхдийн талбайн газар дээр барихаар барилгын ажил эхлээд байсныг өнгөрсөн хавар зогсоож, хүүхдийн тоглоомын талбайг дахин сэргээх ажлыг эхлүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хүсэлтийн даруу Нийслэлийн засаг дарга барилга барих газрын эрхийг цуцалж, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тус хүүхдийн тоглоомын талбайг дахин тохижуулж хүлээлгэн өгсөн байна.
Ийнхүү хоёр жил орчим тоглох талбайгүй байсан хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбайтай боллоо.

 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ