Цагдаа руу салаавч өгснөөр сошиал од болоод буй Ц.Баярцогт Монголын нэг гол,бүтэн уулын ойг 2012-2015 оны хооронд сүйтгэсэн.  Энэ бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын “Хуст нарийний ам”хэмээх нэртэй газар билээ Хусан ой,уулаараа шинэстэй, гол урссан даан ч үзэсгэлэнт хангай байлаа.

Ц.Баярцогт энэ ойг голтой юутай нь бульдозероор түрэн алт олборлосноос устаж үгүй болсон. Одоо бол хусан ой нь зурган дээр л үлдсэн билээ. Тэрээр энэ хууль бус үйлдлээ тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Засаг дарга,одоогийн ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хуйвалдан,прокурорын байгууллагын хаацайлал дор явуулсан.

Ж.Эрдэнэбат болон Ц. Баярцогтод байгаль орчны эсрэг гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч прокурор хэрэгсэхгүй болгосон. Ж.Эрдэнэбат дангаараа ч өөр нэг уурхай ажиллуулан байгаль сүйтгэсэн ч бас л хэрэгсэхгүй болсон.

Ц.Баярцогтын уурхай руу шатахуун ачиж явсан том оврын тэрэг 2015 онд Уртын даваанд онхолдсны улмаас энэ сайхан байгальд 20 тн сольярк асгарч ,орчныг хордуулсан.  Бүрэн бус техник ашигласнаас 3 хүн гэмтэж, байгаль бохирдуулсан хэргээр Эрүү үүсгэсэн ч бас хэрэгсэхгүй болгосон.  Шүүх талаас тэднийг БЗД-ийн ерөнхий шүүгч Алдар хамгаалдаг.

Уул уурхайгаас асар их мөнгөжсөн тэрээр бүхнийг мөнгөөр шийддэг. Ялбагийн гол хариуцсан байгаль хамгаалагчийн гэрээс ердөө 600-800 м-т ой, гол сүйтгэн олборлолт явуулж байхад байгаль хамгаалагчид нь хааяа нэг лацдахаас өөрийг хийхгүй байсаар 3 жилийн турш ухуулж дуусгасан.

Ц.Баярцогтын хувийн дансны мэдээллийг цагдаагийнхан шалгахад байгаль орчны 2 байцаагчийн данс руу удаа дараалан мөнгө шилжүүлсэн байдаг ч “Ц.Баярцогтын уурхайд үхэр зарсан” гэж мэдүүлсээр мөн л хэргээс мултарсан.

Энэ хэргийн талаар би тухайн цаг үед нь сурвалжилж байсан ч олон нийт УИХ-ын гишүүн С.Баярцогттой л андуурдаг байлаа. Харин одоо дэлгэх цаг өөрөө ирдэг юм байна. Архиваа ухаж ухаж баримтуудаа ч оллоо.

Одоо ч энэ хэргийн балаг дуусаагүй байгаль орчинд учруулсан хэргийн шүүх хурал удахгүй болно. Тэр үед үүнээс ч ноцтой баримтууд дэлгэгднэ.  Юун салаавч!!!!!!

Сэтгүүлч Баасанжавын Отгон

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ