Монголын ард түмний сэтгэлд хоногшсон 60,70-аад оны эстрадын дууг тайзнаа дахин  амьдруулж яваа дуучдын нэг МУГЖ, Ж.Уранчимэг, П.Хатанбаатар нар юм. Эх үрсийн элбэрэл, Ханийн дуу, Оюутны намар, Орчлон дэлхийд бид жаргалтай, Нарлаг хорвоо зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуучид маань хамтарсан уран бүтээлээ монгол орноо нар зөв тойрон хүргэж үзэгчдээс ахин дахин ирэх урилгатай буцдаг уран бүтээлчид.

Гэр бүлийн хос дуучид маань энэ удаа эстрадын урлагт хүч түрэн орж ирсэн залуу дуучин Ш.Хүрэлбаатартай хамтран уран бүтээл хийх болсон байна. Ш.Хүрэлбаатарыг Миний дурласан бүсгүй дуугаар нь үзэгчид андахгүй бөгөөд гурван дуучин маань тун удахгүй хамтарсан аялан тоглолтоо Сэлэнгэчүүддээ хүргэх гэж байна.

МУГЖ, Монголын эстрадын нэрт дуучин Ж.Уранчимэг “Оюутны намраа мартахгүй”, СТА П.Хатанбаатар “Уйдах завгүй залуу нас”, дуучин Ш.Хүрэлбаатар “Миний дурласан бүсгүй” тоглолтын хит дуунууд болон монголын эстрадын үе үеийн шилдэг дуунаас бүрдсэн энэхүү аялан тоглолт Сэлэнгэ аймагт 10 сарын 21-нээс эхлэн хүрэх гэж байна.

Нэгэн үдшийг хамтдаа дуулж 60, 70-аад оны эстрадын дуугаар амьсгалж, тэр үеийн дурсамжаа эргэн хөглөхийг хүссэн хэн бүхнийг энэхүү тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолт:

10 сарын 21-нд Дулаан-Хан

10 сарын 22-нд Алтанбулаг

10 сарын 23-нд Шаамар

10 сарын 24-нд Зүүнбүрэн

10 сарын 25-нд Цагаан-нуур

10 сарын 26-нд Түшиг

10 сарын 27-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Сэлэнгийн долгио чуулгад

10 сарын 28-нд Хүдэр

10 сарын 29-нд Бугант

10 сарын 30-нд Хөтөл

10 сарын 31-нд Орхон

11 сарын 1-нд Сант
11 сарын 2-нд Баруунбүрэн

11 сарын 3-нд Орхонтуул сумын соёлын төвд 19 цагаас тоглоно. Лавлах утас 99508443: 88778203

Зохион байгуулагч: ХВ продакшн

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ