Вандан, Дуламсүрэн нарын үеийг бодвол сүүлийн жилүүдэд хослон дуулдаг гэр бүлийн тоо нэмэгдээд байгаа. Үүнийг Хишигбаяр, Дэлгэрмаа, Болд, Чулуунчимэг нараар жишээлж болох юм. Тэгвэл хослон дуулдаг гэр бүлийн тоог нэмсэн авъяаслаг залуус бол Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ. Тэдний дуулсан олон сайхан дуунууд сүүлийн үед үзэгч, сонсогчдын дунд хит болоод байгаа. Мөн “Хурд” хамтлагийн Д.Отгонбаярын бичсэн ‘’Атгасан шагай’’, үүнээс гадна ‘’Ханийн тэнгэр’’, ‘’Хайр харц’’ дуунуудыг үзэгч сонсогчид андахгүй болсон.

Тэгвэл хос хоёр дуучин маань өнгрөгч 2014 оноос уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо хүргэсээр нэг жилийн ойдоо анхны бие даасан ‘’Тэнгэр мину’’ цомгоо өлгийдөн авчээ. Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар албан ёсны хэвлэлийн бага хурал зарлан цомгоо  сэтгүүлчдэд танилцууллаа. Цомог нийт 12 дуунаас бүрдсэн бөгөөд хөгжмийн найруулга дээр та бидний сайн мэдэх Б.Бат-Эрдэнэ буюу Аранза ажиллажээ. Мөн ‘’Тэнгэр мину’’ цомогт сонсогчдын хүртээл болж амжаагүй шинэ уран бүтээлүүд багтсанаас гадна, олон хүний сэтгэлд хоногшсон ‘’Хот айл’’ дууг шинэчлэн дуулж оруулсан байна. Дашрамд дуулгахад ‘’Хот айл’’ дууны шинэхэн клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж Энэхүү цомгийг “Hi-Fi cd shop”-уудын салбараар худалдан авч болох юм.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ