УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товлогдоод байсан юм.

 Уг тогтоолын төслийг өнгөрөгч лхагва гарагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр оруулж ирсэн ч тодорхой бус шалтгаанаар хуралдааныг цуцалсан.  Улмаар өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. Ингэснээр дахин хойшлов.  Мөн 2017 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийг бас хойшлуулсан байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ