Өнгөрсөн лхагва гаригт Нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны гурван дуудлага иржээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байранд айлд 9 сартай бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зуух асаалттай байгаа хаалга онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлсэн байна.

Тус дуудлага дагуу Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход 9 сартай, эмэгтэй бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг нь онгойлгож хүүхдийг ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгч, цахилгаан зуух асаалттай байсныг аюулгүй болгон байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны айлд гэртээ ганцаараа байгаа өндөр настай хүн хаалгаа онгойлгохгүй байна онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлэг очиж хаалгыг онгойлгоход 84 настай, эмэгтэй биеийн байдал муу орны хажууд хэвтэж байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас Бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэртээ харгалзах хүнгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ