Төлбөрийн тэнцлийн 2017/08 сарын урьдчилсан гүйцэтгэлийг Монголбанк гаргажээ.

Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 328.7 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 44%-иар буюу 260.6 сая ам.доллараар буурсан. Энэхүү өөрчлөлт нь бараа ба үйлчилгээний дансны алдагдал 571.9 сая ам.доллараар буурч 360.5 сая ам.долларын ашигтай гарснаар тайлбарлагдаж байна.

Санхүүгийн дансны тэнцэл 649.2 сая ам.долларын ашигтай гарсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс цэвэр дүнгээр 643.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авч байсан бол тайлант оны эхний 8 сарын байдлаар 649.2 сая ам.доллар буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 6.0 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 8 сарын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 215.4 сая ам.долларын ашигтай байна.

Эх сурвалж: Монголбанк

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ