“Тосон Бумбын нулимс” цуврал нэвтрүүлгийн мөрөөр….

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Тосон Бумбын нулимс” цуврал нэвтрүүлэг хийж гүтгэсэн хэмээн сэтгүүлч Х.Мандахбаярыг  хуулийн байгууллагуудад удаа дараа өгч, шийтгүүлэх гэж оролдож байгаа ажээ.

Өмнөговь аймгийн нутагт орших Тост, Тосонбумбын газар нутаг нь Монголд төдийгүй дэлхийд нэн ховор цоохор ирвэс, ховор ан амьдын сууришсан газар юм. Тухайн бүс нутагт уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж, байгальд сөрөг нөлөө үзүүлж байсан. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж, улмаар өмнөх УИХ-аас улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж байв. Гэвч Тосон бумбын нурууг бүхэлд нь буюу 896 мянган га-аар хамгаалалтад авсан байтал бодит газар дээрээ 153 мянган га газрыг хасч хилийн заагийг тогтоосон байв. Энэ баримт “Тосон Бумбын нулимс” баримтат цуврал нэвтрүүлгийн үеэр ил болсон юм.

Харин өдгөө Засгийн газраас Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ