Дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүнийг рентген болон цацраг идэвхт Кобальт-60, Цези-137 үүсгүүр бүхий шарах төхөөрөмжөөр тодорхой тунгаар шарж өвчин үүсгэгч нян, шимэгч хорхойг устгах зэргээр бүтээгдэхүүнийг ариутгахад ашигладаг.

Цацрагаар шарсан хүнсний бүтээгдэхүүнийг мэдэрхүйн эрхтэнээр таних боломжгүй бөгөөд зөвхөн бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээрх Олон Улсын “Радура” тэмдэгээс гадна “irradiated”, “treated by irradiation” зэрэг тэмдэглэгээгээр мэдэх боломжтой юм.

Ингэж шарсан бүтээгдэхүүн нь цацраг идэвхт шинж чанартай болдоггүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд Олон Улсад энэ тэмдэгтэй бүтээгдэхүүнийг пестицид, химийн бордоо ашиглаагүй цэвэр бүтээгдэхүүн гэж үзэн хүнсэндээ өргөнөөр ашигладаг байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ