Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авлига хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд тавдугаар сарын 31-ний өдөр эхэлж 6 сарын 2,5,6-ны өдрүүдэд хуралдаж эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр:

  • Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,
  • Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/
  • Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял ЭХТА268.2/
  • Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,/ЭХТА 268,2/
  • Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА 268.2/
  • Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/
  • Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА268.2/
  • Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/
  • 6 хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3.5-3.7 жилийн хорих ял оногдуулсан /ЭХТА269.2/
  • 19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж /1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/
  • 1 хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулсан байна.

Эх сурвалж: ШЕЗ-ийн хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ