Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” ХХК өнөөдөр өглөөнөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийсэн байна. Тус компанийн том оврын автобуснууд Ч:42 “Сүлжмэлийн үйлдвэр – Нарны гүүр – Зайсан”, Ч.51 “3,4 дүгээр хороолол –  Дүнжингарав ХТ”, Ч:52 “3,4 дүгээр хороолол – Зайсан” гэсэн гурван чиглэлд нийслэлчүүдэд  үйлчлүүлдэг байсан юм.  Дээрх компанийн зүгээс Нийслэлийн нийтийн тээврийн газарт албан бичгээр мэдэгдэлгүй ийнхүү зогсолт хийсэн учраас иргэдэд хүндрэл учруулахгүй тулд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ, “Сутайн буянт” ХХК, “Монкара” ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгслийг зохицуулалтаар ажиллуулж эхэлсэн байна.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Болдоос энэ талаар тодруулахад, “Атибус” ХХК өнөөдөр бидэнд албан бичгээр мэдэглэлгүй түр зогсолт хийсэн. Утсаар энэ тухай мэдэгдсэн учраас бид нөөцөө ашиглан дээрх компанийн үйлчилгээ үзүүлж байсан гурван чиглэлд 21 автобус гарган ажиллаж байна. Түр зогсолт хийх болсон шалтгаан, хугацааг бид тодруулахаар ажиллаж байна. Албан бичгээр мэдэгдэлгүй гэнэт түр зогсолт хийсэн учраас зохих хариуцлагыг тооцно” гэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Атибус”  компани нь санхүүгийн шалтгаанаас буюу шатахууны мөнгөгүй болсон учраас ийнхүү түр зогсолт хийж буй гэнэ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ