Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс нэр бүхий бялуу гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар НМХГ-аас үйл ажиллагааг нь зогсоосон дутуу баригдсан барилгын нэгдүгээр давхарт бялуу, нарийн боовны үйлдвэрлэл явуулж байсныг илрүүлж, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйлдвэрлэсэн найман ширхэг бялуу, 104 ширхэг пироженийг газар дээр нь устгажээ.

Мөн хяналт шалгалтаас зайлсхийсэн аж ахуйн нэгжид “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 960 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

Иймд иргэн та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний шошгын мэдээллийг бүрэн гүйцэд уншиж худалдан авч байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ