scientist in research lab

Монголчуудын дийлэнх нь элэгний вирустэй гэсэн дүн мэдээ байдаг. Тэгвэл энэхүү өвчинтэй тэмцэх алхмыг төр засгийн зүгээс хийж байгаа билээ. Энэ ч утгаараа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг болох элэгний В, С вирусын шинжилгээ хийх ажил өнөөдөр төв талбайд болох юм байна. Тодруулбал, өнөөдөр Сүхбаатарын талбайд 11 цагаас 40-65 насныханд элэгний В, С вирусын шинжилгээг үнэгүй хийхээр болжээ. Дээрх үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэх юм байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ