“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос компанийнхаа гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хандаж шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад, ажиллагсдынхаа урамшууллыг авах, сул зогсолтын цалин тооцуулах, “Чалко”-гийн өр дарагдсан эсэхийг тодруулахаар дурджээ.

Уурхайн бүх ажлыг нугалж, хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа ажиллагсдынхаа урамшууллыг өгөөгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд юу тайлбарлах нь хачирхалтай. Нэг биш 203 ажилчны урамшууллыг гэрээт олборлолтын компаниас нь аль хэдийнэ шилжүүлчихээд байхад одоо болтол уурхайчдын гар дээр очоогүйн шалтгаан юунд байна вэ? Ажиллагсдын урамшууллыг тус бүр 250 ам.доллараар тооцож эхнийхийг 2016 оны 07 дугаар сарын 22, хоёр дахийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлжээ. Нийт үнийн дүнгээрээ 50 гаруй мянган ам.доллар болж байна. Энэ мөнгө уурхайчдын ар гэр, амьдралд их, бага гэлтгүй хэрэгцээтэй. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд ажилчиддаа урамшууллыг нь өгөх гэж нэг их яарахгүй байгаа бололтой өнөөг хүргэж…

Д.Биндэр

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ